Утас/Phone: (+976) 11-316800

Category: мэдээ

Home мэдээ

Монгол дахь “Schuco”-ын албан ёсны төлөөлөгч “Үлэмж”ХХК-тай хамтран ажиллах гэрээ

“Цаст Пропертийз” Сүхбаатар дүүрэгт баригдаж буй “ICC” буюу Олон Улсын Худалдааны Төв нэртэй 21 давхар барилгадаа ХБНГУлсын “Schuco” компаний шилэн фасадыг ашиглана. Германы Мюнхен хотноо өнгөрсөн сарын 17-22-ны өдөр зохион байгуулагдсан “BAU 2011” нэртэй олон улсын барилгын үзэсгэлэнгийн үер эх орондоо төдийгүй дэлхийд танигдсан уг компанитай түншлэхээр болжээ. Монгол дахь “Schuco”-ын албан ёсны төлөөлөгч “Үлэмж”ХХК-тай хамтран ажиллах гэрээнд “Цаст Констракшн”-ы Барилгын Ахлах Инженер С.Батбаяр гарын үсэг зурлаа. Мөн тэрээр “Schuco”-ын үйлдвэртэй нь танилцсан байна.

“Мюнхений Олон Улсын Үзэсгэлэн” компаниас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус үзэсгэлэнд дэлхийн 150 орны салбартаа тэргүүлэгч 1900 орчим компани оролцсон юм. Манай улсаас “Үлэмж”, “Азийн Ирээдүй”, “Аюуд” зэрэг барилгын компаний төлөөлөгчид оролцоод иржээ

Dwight Howard-д Үлэмж ХХК-н хамт олон өндөр зэрэглэлийн коктейлээр дайлав.

За ингээд Дэлхийн алдартай од болох Сагсан бөмбөгийн Superman гэж хочлогддог Dwight Howard Монголд ирээд 2,3хоноод Улаанбаатар хоттой маань багахан ч гэсэн танилцаад үнэнч фэнүүдтэйгээ уулзаад гарын үсгээ өгөөд, зургаа татуулаад явлаа. Энэ гайхалтай үдшийг амттай болоход Nukth Corporate & Үлэмж ХХК – ийн хамт олон өндөр зэрэглэлийн коктэйл болон амттангаар үйлчиллээ.

Ерөнхий ивээн тэтгэгч – Newcom Group

Бид нийгмийн сүлжээ сайт Facebook-д нэгдлээ

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Монголын хүн амын 65 хувийг залуучууд бүрдүүлж байна. Хүн амын дийлэнх олонхийг бүрдүүлж буй залуучууд интернэтийн орчинд танилцах, мэдээ мэдээллээ хуваалцах талбарууд нэмэгдсээр байна. Үүний нэг бол Facebook.com вэбсайт юм. Бид энэхүү талбарт дараах хуудсыг facebook.com/ulemjllc үүсгээд байгаа бөгөөд та бүхэнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээ мэдээллийг хүргэхээр зорьж байна.

Бид facebook.com/bacardimartini хуудсандаа landing page хийсэн бөгөөд та энэхүү хэсгээс Bacardi Rum ашиглан коктейл хийх аргуудыг сурах боломжтой.Дэлхий дахинд 800 сая хэрэглэгчийг, Монгол улсад 230 мянган залуусыг нэгтгэсэн энэхүү талбарт та бүхэнтэйгээ хамтдаа байгаадаа баяртай байна.