Утас/Phone: (+976) 11-316800

Монгол дахь “Schuco”-ын албан ёсны төлөөлөгч “Үлэмж”ХХК-тай хамтран ажиллах гэрээ

“Цаст Пропертийз” Сүхбаатар дүүрэгт баригдаж буй “ICC” буюу Олон Улсын Худалдааны Төв нэртэй 21 давхар барилгадаа ХБНГУлсын “Schuco” компаний шилэн фасадыг ашиглана. Германы Мюнхен хотноо өнгөрсөн сарын 17-22-ны өдөр зохион байгуулагдсан “BAU 2011” нэртэй олон улсын барилгын үзэсгэлэнгийн үер эх орондоо төдийгүй дэлхийд танигдсан уг компанитай түншлэхээр болжээ. Монгол дахь “Schuco”-ын албан ёсны төлөөлөгч “Үлэмж”ХХК-тай хамтран ажиллах гэрээнд “Цаст Констракшн”-ы Барилгын Ахлах Инженер С.Батбаяр гарын үсэг зурлаа. Мөн тэрээр “Schuco”-ын үйлдвэртэй нь танилцсан байна.

“Мюнхений Олон Улсын Үзэсгэлэн” компаниас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус үзэсгэлэнд дэлхийн 150 орны салбартаа тэргүүлэгч 1900 орчим компани оролцсон юм. Манай улсаас “Үлэмж”, “Азийн Ирээдүй”, “Аюуд” зэрэг барилгын компаний төлөөлөгчид оролцоод иржээ

Leave a Comment