Утас/Phone: (+976) 11-316800

CALIFORNIA RESTAURANT

Home CALIFORNIA RESTAURANT

CALIFORNIA RESTAURANT

002 онд Калифорния рестораныг байгуулсан. 60 хүний суудалтай энэ рестораны тавилга тоноглолыг АНУ-аас, гал тогооны цахилгаан хэрэгслэлүүдийг Герман, Италийн фирмүүдээс нийлүүлсэн. 2007 оноос өөрийн рестораний дэргэд хүлээн авалтын заалыг ашиглалтанд оруулан одоо суугаа 150, босоо 200 хүний хүчин чадалтайгаар ажиллаж байна.

Бид дахин давтагдашгүй амт, сэтгэл ханамжит үйлчилгээ, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр өдөр бүр, шинээр нь бэлтгэж хүргэхийг гол зорилго болгон ажиллаж байна. Бразил улсаас өндөр шим тэжээлтэй тахианы мах, Норвеги болон Шинэ Зеланд улсуудаас шинэхэн загас, Монгол үхрийн органик мах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан амин дэмээр баялаг шинэ ургацын ногоогоор амтат хоолныхоо орцыг улам чанаржуулж, сайжруулдаг. Рестораны гал тогоонд 1-р зэрэглэлийн өндөр чадвартай тогооч нараар хамт олноо бүрдүүлэн, Америк, Мексик болон Монгол хоолнуудыг голчлон гаргаж, амт чанарын гайхамшгийг үйлчлүүлэгч нартаа мэдрүүлж байна. Бид эрүүл хоол уриаг эрхэм зорилго болгож ажилладаг бөгөөд энэ үүднээс 2013 онд СБД-ээс “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан” өргөмжлөлөөр шагнагдсан.

САЛБАРЫН БАЙРШИЛ