Утас/Phone: (+976) 11-316800

БИДНИЙ ТУХАЙ

Home БИДНИЙ ТУХАЙ
  • logoweb.png

    Үлэмж ХХК

    ҮЛЭМЖ ХХК нь 1991 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ үйлдвэрлэлийн салбарт өндөр чанар найдвартай бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд хүрээгээ тэлж ирсэн. Үүнд:
  • grocers.png

    BestBuy худалдааны төв

    1996 оноос одоог хүртэл АНУ-аас өргөн хэрэглээний хүнс, гэр ахуйн бараа, гоо сайхны бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэн, өөрийн бөөний худалдааны төвөөс Улаанбаатар хотын томоохон дэлгүүр ресторануудад нийлүүлж ирсэн.
  • grease2.png

    Grease Beauty Salon

    Үлэмж Грийс ХХК-н Grease Beauty & MediSpa салон нь 1997 оны 11 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн, Монголын анхны цогц үйлчилгээтэй өндөр түвшний салон юм. Анх үсчин, гоо сайхан, маникюр педикюрийн чиглэлээр үйлчилж эхлээд үйлчилгээний нэр төрөл чиглэлээ байнга дэлхийн /ялангуяа Франц, АНУ, Герман/ чиг хандлагатай үялдуулан сайжруулж, улмаар Spa, Relax massage, Detox, LPG үйлчилгээгээр нэмэгдүүлж үйлчлүүлэгч нартаа олон сонголтот шалгарсан үйлчилгээг хүргэсээр ирсэн.
  • goodprice.png

    Good Price Market

    2000 онд Герман улсын WANZL фирмийн дэлгүүрийн тавилга, Итали улсын хөргөгчөөр тоноглож ашиглалтанд оруулсан. 2010, 2012, 2013 онуудад шинэ салбаруудыг нээн ажиллуулж, одоогоор 4 салбар дэлгүүр ажиллаж байна.
  • california.png

    California Restaurant

    2002 онд Калифорния рестораныг байгуулсан. 60 хүний суудалтай энэ рестораны тавилга тоноглолыг АНУ-аас, гал тогооны цахилгаан хэрэгслэлүүдийг Герман, Италийн фирмүүдээс нийлүүлсэн. 2012 оны 6-р сард өргөтгөл хийж, А, Б, В заал болон гадаах гарден гэсэн 4 хэсэгтэй болгон өргөжүүлсэн.
  • marble.png

    Үлэмж Марбл

    2005 онд АНУ-аас гантиг, боржин чулууг боловсруулан бүтээгдэхүүн үйлвэрлэх шинэ техник технологийг оруулан ирэн, Монгол орон нутгийнхаа түүхий эдээр импортын барааг орлох өндөр чанартай, өнгө загварын сонголтой ширээ текний тавцан, хана, угаалтуур цонхны тавцан, ванн гэх мэтийн бүтээгдэхүүнийг чулуугаар үйлдвэрлэж байна.
  • Худалдааны салбарт шалгарсан бүтээгдэхүүнийг
  • Үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх чанарыг
  • Үйлчилгээний салбарт стандартыг тогтоож, иргэд болон байгууллагуудад хүргэнэ.
  • ҮЛЭМЖ ХХК нь үйл ажиллагаа явуулж буй салбар бүртээ манлайлагч нь байна.
  • Чанарын дээдийг таньд мэдрүүлнэ.
  • Бүтээгдэхүүний чанарыг дээдлэх: Дэлхийн шилдэг Брэнд, шилдэг технологийг худалдаа, үйлдвэр, үйлчилгээндээ нэврүүлэх
  • Борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх: Хэрэглэгчидэд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийг түргэн шуурхай хүргэх, шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээлийг үргэлж хайж, борлуулалтыг өсөн нэмэгдүүлэх арга замыг боловсронгуй төгс болгоно.
  • Чадварлаг хамт олныг бүрдүүлэх: Бүтээлч санаачлага, оновчтой санааг үргэлж дэмжиж, ажилтны мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй зохицон ажил эрхлэх, албан тушаал, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих эрхийг хангана.

Манай компани нь Монгол оронд ардчилал тогтон, хувийн хэвшлийн аж ахуйн хөгжил нээлттэй болсон анхны жилүүдэд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан цөөн тооны хэдэн компаниудын нэг билээ. 1991 онд анх гадаад, дотоод худалдааны салбарт хүнс, авто хөсөг, шатахуун импортоор оруулах, ре-экспорт хийх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан бөгөөд одоо манай компани нь хүнсний томоохон импортлогч, дотоод худалдааны сүлжээ борлуулалт, барилгын үйлдвэрлэл, угсралт болон үйлчилгээний олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, дэлхийн стандартын чанарыг монголдоо нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.

Манай ажлын чанар – Манай Үлэмж-ийн зорилго байдаг билээ.
Ерөнхий захирал С.Батмөнх